Тэтгэвэр нэмэгдэнэ

access_time 2019-01-16 15:11

Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 24-30 мянгаар нэмэгдүүлэн 310 мянган төгрөг болгоно.
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 269 мянгад хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно.
Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болгов.

Шинэ мэдээ