180 цагдаа орон сууцанд орно

access_time 2019-01-16 15:10

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын II ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, “ЦЭЭБ” ХХК дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр, шинэ оны бэлэг гардуулав.

Шинэ мэдээ