Үндэсний цэцэрлэгийн хүрээлэнгийн 5,6 га газарт 20 түр байгууламж байгуулна

access_time 2026-01-05 10:53

Цөлжилтийн эсрэг “СOP17” хурлыг Монгол улсад зохион байгуулах ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 5,6 га газарт 20 түр байгууламж байгуулна. Тус байгууламжийг олон улсын стандартын дагуу барих бөгөөд буулган эргэж ашиглах боломжтойгоор үйлдвэрлэнэ. Тус хуралд гадаад, дотоодын 10 мянган төлөөлөгч оролцоно. Олон улсын зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс төлөөлөгчдийн явах замын маршрутыг урьдчилан нарийн гаргаж гадаадын хөрөнгө оруулагч хувийн хэвшилтэй хамтран ажиллана гэдгийг мэдээлжээ.

Шинэ мэдээ