Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлжээ.

access_time 2019-01-02 13:51

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас таван хүн амь насаа алдаж, 35 хүн бэртэл, гэмтэл авсан байна. Зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн хүний тоо өнгөрсөн оноос 12.9 хувиар өссөн байна. Сурагчдын амралттай холбоотойгоор орон нутагт гарах зам тээврийн осол нэмэгдэж, хүүхдүүд өртөх нь ихэссэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Тиймээс хурдаа зөв тохируулж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийн зөв тээвэрлэхийг зөвлөж байна.

Шинэ мэдээ