Хоёр өнцөг:Цэргийн ангид харилцан зодоон гарсан, гараагүй

access_time 2025-12-25 14:06

ХЗДХЯ-ны харьяа цэргийн 05-р ангид ангийн цэргүүд нэгнээ зодож эцэг эхчүүд нь хүүхдүүдээ очиж эргэсэн байна. Дотоодын цэргийн удирдлагуудын зүгээс зодуулсан хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй, харилцан зодоон байсан гэсэн тайлбар хийсэн. Харин бичлэг үзсэн иргэд зодуулсан цэргийн сэтгэлзүйд учирсан гэмтлийг ямарч эмч эмчилж чадахгүй, хориннэгдүгээр зуунд хүн хүнээ дээрэлхсэн зүй бус үйлдэл байж таарахгүй. Хэдэн залуус нэг цэргийг дахин дахин зодсон байхад яагаад харилцан зодоон болдог юм гэдгийг асууж байгаа юм. Иргэд эцэг эх хүүхдээ танихгүй болтол нь зодуулсан байна гэж байхад зодсон хүүхдүүдийг өмгөөлөөд үлдэх вий гэдгийг сануулсан. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж цэргийн ангид шалгалт хийж дахин асуудал гарахгүй болтол нь арга хэмжээ ав. Цэргийн анги нэгтгэл цэргүүдийг сургаж, чадваржуулж, эх орноо хамгаалахад бэлддэг газар болохоос хүн дэглэдэг байж болохгүй гэсэн үүрэг өгсөн байна.

Шинэ мэдээ