Төрийн дээд цол, одон медалиар шагнав
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын уран зохиолч Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монголын Үндэсний язгуур соёлын нэг Монгол ардын уртын дуу дуулах ур чадварыг гарамгай эзэмшиж, уртын дууг сэргээн амилуулах, түгээж дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, цус судлал, дотоод шүүрэл судлалын салбарт онцгой амжилт гаргасныг үнэлж Гавьяат эмч Норовын Оюундэлгэрт Монгол Улсын Ардын Эмч цол хүртээв.
Монгол Улсын гавьяат цол
Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
“Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах,
“Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын гавьяат багш цолоор
Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,
Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Дорждэрэмийн Лхагвасүрэн,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,
Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,
“Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,
Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа нарыг шагналаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор
Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,
“Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.
Монгол Улсын гавьяат малын эмч цолоор
Дорнод аймгийн Булган сумын өндөр настан Рагчаагийн Дугарыг шагналаа.
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор
“Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг шагнав.
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор
ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн нарыг шагналаа.
Монгол Улсын гавьяат хуульч цолоор
“Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал нарыг шагнав.
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайханг шагнав.
Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор
АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш нарыг хүний гавьяат эмч цолоор тус тус шагналаа.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,
Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,
Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,
Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж нарыг шагналаа.
Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,
ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох нарыг шагнав.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудоржийг шагналаа.
Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,
Алтангадас одонгоор
Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
“Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан нарыг Алтангадас одонгоор шагнав.
Цэргийн гавьяаны одонгоор
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа Гончигдоржийн Хатанбаатар
Цэргийн хүндэт медалиар
Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг
Шударга журам медалиар
Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагналаа.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24