Дэд сайдууд найтаахад Засгийн газар ханиад хүрнэ

access_time 2025-12-22 10:12

Монгол улс 3,5 сая хүн амтай ч Засгийн газар нь 18 яам, 20 сайд,16 дэд сайдтай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс АН-аас яамдын тоог цөөлөх хэрэгтэй. Олон сайдуудтай байх шаардлагагүй. Төсвийн мөнгөөр дэд сайдуудыг цалинжуулах нь цаг үеэ олоогүй алхам гэдгийг мэдэгдсэн.Харин эрх баригч МАН дэд сайд томилох хуулийн заалт бий. Бид хуулиа л мөрдөж байна. Хэрэв дэд сайдгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа бол УИХ-д хуулийн төсөл боловсруулан өргөн барьж болно. Тухайн үед нь асуудлыг хэлэлцээд шийдвэр гарсан тохиолдолд дэд сайдгүй ажиллаж болно гэсэн хариуг өгсөн. Олон нийт яамдын ТНБД, хэлтсийн дарга нар хариуцаад хийж болох ажилд нэмэлт орон тоо гаргаж байна гэж бухимдсан. Харин улс төрийн намууд, улс төрийн судалгааны төвүүд цагаа олоогүй шийдвэр гарлаа. Дэд сайдууд найтаахад Засгийн газар ханиад хүрэх нөхцөл байдал үүсч байна. АН-ын 44 гишүүн дээр МАН-ын хагаралын 30 гишүүн нэмэгдэх эсвэл Үндэсний эвслийнхэн нэгдэхэд төр тогтворгүй болж асуудал хүндэрч мэднэ. Сөрөг хүчин ямар алхам хийхээс шалтгаалж Засгийг хөдөлгөх 22 кнопны эрэлд гарах эсэх асуудал яригдана гэдгийг онцолж байна.

Шинэ мэдээ