Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

access_time 2018-12-28 16:12

Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдах, тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэх явдал өсч байна.
Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа тул жирийн өдрүүдэд согтуугаар автомашин жолоодох зөрчил 25-30 илрүүлдэг бол баярын өдрүүдэд 45-50 болж зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн.
Иймд жил жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, байгууллага хамт олон баярын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шинэ мэдээ