Газрын тосны үйлдвэрээ барих л шатахууны хомсдлоос гарах ганц арга

access_time 2025-12-19 10:54

Тамсагийн талд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монгол улс газрын тостой боллоо, оргилж байна хэмээн баярлаж гарын алгандаа тос түрхээд дээлэндээ хүргэж байсан. Үүнээс хойш 36 жил өнгөрсөн ч Монгол улс газрын тосны үйлдвэрээ бариагүй, ашиглалтад орох сураг ч алга байна. Үр дүнд нь сар бүр шатахууны хомсдолд орсон иргэд бухимдан хөл дүүжлэх унаагүй байна гэж АУЭБЯ-ыг буруутгаж ирсэн. Яамнаас шатахууны хомсдолд ороогүй, иргэдийн хэрэглээ өссөн, импортлогчид буруутай гэж олон шалтаг хэлсээр ирсэн. Хамгийн сүүлд нефть импортлогч 20 аж ахуйн нэгж л шатахуун түгээгүүрийн станцаар шатахуун түгээж байна. Үлдсэн 100 гаруй аж ахуйн нэгж импортоор оруулж ирсэн нефтээ шууд уул уурхайн компаниуд тээвэрлэдэг бизнес модультай болсноор асуудал үүсэн гэдгийг хэлсэн. Жижиг аж ахуйн нэгжүүд нефть хадгалах савтай болохыг хүсдэггүй гэж буруутгав. Ямар шалтгаантай байсан ч хүн ам өсөхийн хэрээр жил бүр шатахууны хэрэглээ өсөх нь тодорхой. Тиймээс төрөөс цаг алдалгүй арга хэмжээ авч газрын тосны үйлдвэрээ барих хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан ухаарч иргэд шаардсаар байна.

Шинэ мэдээ