Арван дөрвөн мянган иргэний мэдээлэлтэй файлыг цоожлоогүй үлдээсэн байжээ.

access_time 2025-12-19 10:53

Хиймэл оюун ухаан хөгжихийн хирээр цахим аюулгүй байдал улс орон бүрийн нэн тэргүүнд тавих, хамгаалалт хийх шаардлагатай технологи болсон. Гэтэл 14 мянган иргэний хувийн мэдээлэл бүхий файлыг И Монголиад байршуулахдаа цоожлоогүйгээс интернетэд ил харагдсан байна. Энэ алдаанд И Академи хариуцлага хүлээнэ гэжээ. Өмнө нь банкинд бүртгэлтэй иргэдийн мэдээлэл, Интермэд эмнэлгээр үйлчлүүлсэн 230 мянган иргэний мэдээлэл алдагдаж цахим аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина гэж холбогдох албаныхан амласан ч ажлаа хайнга хийсээр байгаа нь дахин нотлогдлоо. Иргэдийн мэдээлэл алдагдана гэдэг бол иргэний , айл өрхийн, цаашилбал улс орны аюулгүй байдалтай холбоотой байсаар ирсэн. Монгол улс цахим аюулгүй байдлын үзүүлэлтээр 56 оноогоор 123 орноос 103 эрэмбэлэгдээд байгаа юм.

Шинэ мэдээ