Босоо болон хэвтээ тогтолцоо

access_time 2025-12-16 11:40

Орон нутагт улстөржилт их байна. Төрийн ихэнхи байгууллага босоо тогтолцоотой болсноос орон нутгийн удирдлагууд ажилчдаа томилж чадахгүй, хариуцлага тооцох боломжгүй болоод байна.Тиймээс орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудыг хэвтээ тогтолцоотой болгох шаардлагатай.Ингэснээр засаг дарга нар шинээр ажил зохион байгуулж, хянаж хэрэгжүүлэх боломжтой болно. Одоо бол орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудад олон ах дүүтэй айлын хүүхдийг л сонгуулийн үеэр санал нь хэрэгтэй гэсэн үүднээс ажилд авч байна. Тиймээс сум аймгийн Засаг дарга нарт ажилчдаа томилдог, хариуцлага хүлээлгэдэг эрхийг өгөх ёстой гэдгийг УИХ-ын гишүүд хэлсэн байна.

Шинэ мэдээ