Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам, спорт цогцолорыг нийслэлийн өмчид бүртгэлээ

access_time 2018-12-13 09:18

УИХ-аас нийтдээ таван тэрбум 16 сая 958 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр энэ онд 61 дүгээр тогтоол баталсан байдаг. Шилжүүлэхээр баталсан өмчид Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутагт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хоёр га талбай дахь 2655 метр зам, дугуйн зогсоол орж буй. Тус бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь гурван тэрбум 579 сая төгрөг. Мөн тус хүрээлэнгийн 2.6 га талбай дахь 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалт орж буй. Эл цогцолбор нь сагсан бөмбөг болон газрын теннисийн тус бүр гурав, хөлбөмбөгийн нэг талбайтай. Төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлж буй дараагийн хөрөнгө нь ЦЕГ-ын харьяа 805 дугаар ангийн эзэмшилд байсан, Баянзүрх дүүргийн XXII хороонд байрлах манааны байр юм. Уг байрны өртөг нь 7.8 сая төгрөг ажээ.

Шинэ мэдээ