Д.Алтанзул: Ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс үржих боломжийг бүрдүүлдэг
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эм зүйч Д.Алтанзулаас антибиотикийн замбараагүй хэрэглээ ямар эрсдэл дагуулах вэ сэдвээр тодрууллаа.
-“Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” долоо хоногийн аян эхэллээ. Манай эцэг эхчүүдийн эм, эмийн чанартай бүтээгдэхүүнд хандах хандлага, дадал зуршил хэр зөв харагддаг вэ. Бид эмийг хоол биш гэдэг хэрнээ дур мэдэн эм авдаг үзэгдэл байсаар л байна. Таны бодлоор үүнийг хэрхэн цэгцлэх ёстой вэ?
-“Хүүхдийн хамраас нус гарах, бага зэрэг халуурах үед эцэг эхчүүд дур мэдэн эм худалдан авч хүүхэддээ уулгадаг. Ингэхдээ антибиотик сайн, хурдан өвчнийг дарна гэдэг ч юм уу буруу ойлготоороо шууд л аваад өгчихдөг. Гэтэл антибиотик бол бичил биетэн нянг усгах үйлчилгээтэй эм болохоос биш вирүсийн гаралтай өвчинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ханиад бол вирусийн гаралтай өвчин. Харин нянгийн оролцоотойгоор хүндэрдэг. Зайлшгүй тохиолдолд эмчийн заавраар антибиотикийг хэрэглэж болно. Хүүхдэд шууд дур мэдэн антибиотик уулгаснаас болоод дараа нь тухайн антибиотикт тохирох нянгаар үүсгэгдсэн өвчин гарахад хүүхдийн биед дасал болсон учир хүндрэх аюултай байдаг. Жилээс жилд шинэ антибиотикууд бий болсоор байгаа ч антибиотикт тэсвэртэй нянгийн тоо түүнээс их бөгөөд хэд дахин хурдан хувьсаж байна. 2020-2030 онд нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийг анагааж чадахгүй байж болзошгүй байгаа учраас ДЭМБ болон манай улсын эрүүл мэндийн салбарын бодлогод антибиотикийн хэрэглээний асуудал хамгийн хүчтэйгээр орж ирж байгаа. Дэлхийн бусад бүх улс оронд антибиотикийг эмчийн жороор олгодог.
-Эмийн зохисгүй хэрэглээ гэдгийг хэрхэн ойлгож юугаар хэмждэг юм бэ?
-Эмийн зохистой хэрэглээ гэдэг бол хүний нас, биеийн онцлог, өвчлөлд зохих тун хэмжээгээр тодорхой хугацаанд хэрэглэхийг хэлээд байгаа юм. Манайхан голдуу эмийн заавар, эмчийн зөвлөгөөг ойшоолгүй эм хэрэглэдэг, зовиур гайгүй болонгуут больчихдог. Ингэснээр өвчин архагших, өвчинд дасалтай болох, дараа хэрэглэхэд үйлчлэхгүй байх, эмийн хордлогод орох зэрэг сөрөг үр нөлөө гардаг. Эмчилгээ ямар ч үр дүнгүй болж, зардал их гардаг. Мөн олон эмийг зэрэг хэрэглэх, ижил найрлагатай эмийг хавсран хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Монгол улс эмийг замбараагүй хэрэглэдэг орны тоонд ордог.
-Иргэд өрхийн эмч нарын мэдлэгт итгэл муутай байдаг нь анзаарагддаг. Өрхийн эмч нар ч антибиотикийг эмийн жордоо нэлээд бичдэг. Үнэтэй, үр дүн муутай эм авах нь иргэдийн төсвийг ч хүнд байдалд оруулдаг. Эмч зөвлөчихсөн учраас авахгүй байж болдоггүй. Гэтэл нөгөө талдаа өндөр тунт антибиотикийг хүүхэддээ хамаагүй өгмөөргүй байдаг гэх мэт асуудал бас гардаг шүү.
-Өрхийн эмч нарын мэдлэг чадвар сайжирч байгаа гэж боддог. Иргэд цаг зав муутайн улмаас эмнэлэгт үзүүлэлгүй дурын эмийн сангаас “зовиур”-аа хэлээд эм авчихдаг байдал буурахгүй харин ч нэмэгдсээр байна. Яг энэ байдлыг зогсоох зорилготой эрүүл мэндийн байгууллага, салбарын яамнаас анхаарч эмийн зохистой хэрэглээ уриалга, аян эхлүүлсэн. Гэсэн ч төдийлөн буурахгүй харин ч антибиотик хэрэглээ нэмэгдээд байна. Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэнэ.
Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал, тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
-Таарахгүй эм уусан бол хүний биед яаж харшилдаг вэ. Шинж тэмдэг нь яаж илрэх вэ?
– Дэлхийн анагаах ухаан хүн төрлөхтөн антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж 2050 он гэхэд нянгийн гаралтай өвчиний эсрэг ямар ч эмчилгээгүй болно гэдгийг анхааруулж байна. Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг. Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй. Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Шинэ мэдээ
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28