Оюу толгойн гэрээнд өөрчлөлт орох уу?

access_time 2025-12-11 11:54

Оюу толгойн нотлох баримтыг судлах хянан шалгах түр хорооны сонсгол тойрсон олон асуудлууд яригдаж байна. Оюу толгойн гэрээ Монгол улсад үр өгөөжтэй эсэх, гэнэтийн ашгийн албан татварыг яагаад гэрээ байгуулахдаа тусгаж өгөөгүй, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд ямар хяналтыг тавьж ажилласан, Монгол улс өртэй эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй бий юу зэрэг олон асуудлыг энэ үеэр хөндсөн. Оюу толгойн гэрээний хувийг тогтоох аргачлал тодорхойгүйгээс нарийн хянаж шалгах боломжгүй байсан гэдгийг ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан хүмүүс хэлсэн. Хариу уг мэдээллийг С.Баярцогт няцааж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди тухайн үедээ үр дүнтэй гэрээ байсан гэдгийг хэлсэн. Гэрээ байгуулах үед ажиллаж байсан С.Баярын компани Оюу толгойд дизель түлш, С.Баярцогтын компани хоол нийлүүлж байсан. Одоо нэг тэрбумын нөөцтэй Эрээн толгойн уурхайд хамтран ажиллаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гэх мэдээлэл нийгэмд шуугиан тарьсан. Энэ гэрээ цаашид 50-60 жил үргэлжлэн хэрэгжихээр бол Монгол улсад үр өгөөжтэй байхаар гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид, судлаачид, олон нийт онцолж байна.

Шинэ мэдээ