Улсын төсөв 2,3 их наядаар тасарч болзошгүй байна.

access_time 2025-12-11 11:52

Монгол улсын төсөв 2,3 их наядаар тасарч болзошгүй байна. Тиймээс төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх, бэлэг дурсгал худалдан авах, гадаад томилолтоор явахгүй байхыг төсвийн бүх захирагч нарт үүрэг болгож байгааг Сангийн яамнаас мэдээлсэн. Үүнээс өмнө эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон, ажилгүйдлийн тэтгэмж авах 12 мянган иргэн мөнгөө авч чадалгүй хоёр сар болж байгаа, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврээс бусад зардлыг хэмнэх шаардлагатай болсон гэх зэрэг олон мэдээллүүд цацагдсан. Энэ бүхний эцэст төсөв хэмнэхээр болсон байна.

Шинэ мэдээ