Ачааны галт тэрэгний рамын хөндийд бөхөнгийн эвэр нуун хилээр гаргахыг завджээ

access_time 2025-12-10 10:43

Замын-Үүд сумаар дамжин өнгөрсөн ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг илрүүлжээ.Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр гаргахыг завдсан эд зүйлсийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар олж шалгалт хийсэн. Шалгалт явуулахад 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлсэн байна.

Шинэ мэдээ