Автобусны хүлээлт үүссэн чиглэлд богино эргэлтийн автобус явуулна

access_time 2025-12-08 10:37

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1118 автобус явж байна. Парк шинэчлэлтэд нийт автобусны 80% хамрагдснаар дулаан тохилог болсон. Гэсэн өглөө, оройн замын ид ачааллын үед түгжрэлээс шалтгаалж автобус нэг талдаа гарснаар иргэд нэгээс хоёр цаг автобус хүлээж байгаа юм. Тиймээс автобусны хүлээлт үүссэн чиглэлд богино эргэлтийн автобус явуулахаар болсон. Иргэд дулаан зогсоолын хүрэлцээ хангалтгүй, байгаа цөөхөн хэдхэн зогсоол нь ажиллахгүй, шилийг нь хагалсан байгааг хэлдэг. Мөн буудлуудын автобуснычиглэлийн зураглал ойлгомжгүй байгааг иргэд хэлж байгаа юм.

Шинэ мэдээ