Нийслэлийн эмнэлэгүүдэд 850 хүүхдийн ор нэмэлтээр дэлгэлээ

access_time 2018-12-06 15:09

2018-2019 оны Томуугийн улиралд нийслэлийн хэмжээнд болон Дүүргийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд нөөц орон зайг ашиглаж нэмэгдүүлэх 354 ор, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн 496 ор нийт 850 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөснөөр 1827 орон дээр тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Энэхүү төлөвлөгөөний дагуу нэмэлтээр оруудыг үе шаттайгаар дэлгэн 12-р сарын 04-ний байдлаар 1311 хүүхдийн орон дээр Томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 64350 үзлэг хийгдснээс томуу, томуу төст өвчтэй 2811 тохиолдол оношилогдсон буюу нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшингөөс өөрчлөлтгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар бага байна. Нийт өвчлөгсдийн 41.6%-ийг 0-1 нас, 25.4%-ийг 2-4, 13.8%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна

Шинэ мэдээ