Ахмадын тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмнэ

access_time 2025-12-04 08:05

Ахмадууд тэтгэврээ 1,5 саяд хүргэе, эсвэл тэтгэврийн зээлийг 36 сар болгоод өгөөч гэсэн хүсэлт тавьсаар гурван сар болж байна. Төрөөс ахмадын тэтгэврийн доод хэмжээг 923 мянгад хүргэнэ гэж байсан ч 80 мянган төгрөгөөр жигд нэмнэ гэсэн үг хэлээд ам таглав. Банкны зээлийг хэдэн сараар авах нь банк, иргэн хоёрын хоорондын асуудал гэж хэлээд төрийнхөн бултсан. Арга барсан ахмадууд тэтгэвэр амьдралд хүрэхгүй байгаа учир ядаж зээлийг нь шийдээд өгөх байх гэсэн хүлээлт талаар болов. Өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг нэмж байхаар бага тэтгэвэртэй ахмадыг багахан ч гэсэн нэмээрэй гэсэн олны үгийг төрийнхөн огт сонссонгүй.

Шинэ мэдээ