УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүд сард 20 гаруй удаа айлчлалд явж байна

access_time 2025-12-02 10:35

Багш эмч нар жагсан байж байж цалингаа нэмүүлсэн бол ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийг шаардан амьдралд авсан мөнгө нь хүрэхгүй байгааг учирласаар л байна. Гэтэл УИХ-ын гишүүд сард 20 гаруй удаа татвар төлөгчдийн мөнгөөр гадаад айлчлалд явж байна. Үр дүн багатай олон айлчлалд цөөн хүний бүрэлдэхүүнтэй явж төсвийн мөнгийг хэмнэх хэрэгтэй. Татвар төлөгчид татварын дарамтад сөгдөж байна. Гэтэл төрийнхний аялал, айлчлал хэрээс хэтэрлээ гэх мэдээлэл цацагдсаар байна. Хэмнэнэ, хийнэ гэж гарч ирсэн УИХ-ын олон гишүүд ард түмнийхээ асуудлыг шийдэн улам сайн ажиллах хэрэгтэй болоод байна.

Шинэ мэдээ