Цахим сүлжээнд тавих хяналтыг чангатгаж, хариуцлага тооцно

access_time 2025-11-28 10:36

Хүн амын нийт 70% нь ашигладаг цахим сүлжээнд тавих хяналт сулаас хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдах асуудал газар авсан байна. Тиймээс олон нийтийн сүлжээнд тавих хяналтыг чангатгаж, худал ташаа мэдээлэл цацсан хувь хүн байгууллагад тооцох хариуцлагыг чангатгах талаар яригдаж эхэлсэн байна. Нийт гадаадаас хандалт хийсэн хууль бус үйлдэл хийсэн 1000 гаруй цахим хаягийг хязгаарласан байна. Гэхдээ хүүхдүүдийн сэтгэл зүйд нөлөөлөх сөрөг контент цацаж, бичиж буй хүмүүст тооцох хариуцлага сул, төрийн байгууллагуудын хяналт муу хэвээр байгаа юм.

Шинэ мэдээ