Цасан болон шороон шуурганаас болгоомжил
Нийт нутгаар хүйтний улирал эхэлж, цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, орон нутагт зорчих тээвэрчид, тээврийн хэрэгсэл бүхий иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарал бүхий авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг сэрэмжлүүлж байна. Үүнд:
1. Шаардлагагүй үед хөдөө орон нутагт зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөлтэй, техникийн аюулгүй байдал хангагдсан гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэх,
2. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын техникийн аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;
3. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх;
4. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс жолооч нарт тээвэрт гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулах үүднээс цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах үеийн авто замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд тээвэрлэлтийг зогсоох арга хэмжээг авч ажиллах,
5. Орон нутгийн зам засвар, арчлалтын компаниудын техник, хүн хүчийг байнгын бэлэн байдалд байлгаж, зам давааг нээлттэй байлгах, олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудын 47 цэгт ажиллаж байгаа шуурхай ажлын хэсэг болон өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, халтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллахад анхаарах;
6. Орон нутгийн инженерийн шугам сүлжээний ашиглалтын байгууллагууд (ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо) шаардлагатай түлш, нүүрс, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлж, онцгой үед ажиллах шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллахад анхаарах,
7. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын байдал хангаагүй зам даваа, зорчих боломжгүй болсон, хаагдсан, эвдрэлтэй байгаа авто зам, замын байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч хамтран ажиллах шаардлагатай байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24