Такси E-баримт олгоно

access_time 2018-11-28 15:27

UBCAB 3.0 хувилбарыг НӨАТ-ын урамшууллын системтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-баримт олгох боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн нийт 15 жил тасралтгүй таксинд явж байгаа жолооч өдөртөө 60-100 мянган төгрөгийн орлого олдог ч санхүүгийн хэрэгцээ гарахад орлого тодорхойлох боломжгүй гэдэг шалтгаанаар банкнаас нэг ч удаа зээл авч чаддаггүй. Харин UBCAB онлайн такси үйлчилгээний жолооч нар UBCAB Апп-аар олсон орлого бүр нь татварын баримтаар баталгааждаг болсноор сардаа 3,9 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад хандах бус бизнес эрхлэгчдийн адил арилжааны банкнаас ердийн нөхцлөөр автомашины зээл ч юм уу, ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахад саадгүй болж байгаа юм.

Шинэ мэдээ