Хүүхдийн ханиад хүндэрч өндөр халуурвал эмчид яаралтай үзүүлээрээй

access_time 2025-11-19 10:10

Томуу томуу төст өвчний гаралт эрс нэмэгдэж богино хугацаанд хүндэрч, өндөр халуурлаар илэрч байна. Өмнөх улирлын томууны үед хүүхдүүд 38 хэм орчим халуурдаг байсан бол энэ жил хүүхдүүд 40–40.6 хэм хүртэл халуурч байна. Иймд өндөр халуунтай тохиолдолд эцэг эхчүүд бага насны хүүхдээ цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байна. Томуугийн шинж тэмдэг хий болон үргэлжилсэн ханиалгатайгаар, маш өндөр халуурч,хоолой нь идээлэн, бие нь янгинаж өвдөж, хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрч байгаа юм. Гадагш гарахдаа маск тогтмол зүүж гараа угаан, халуун бүлээн шингэн ихээр хэрэглэж өрөөгөө тогтмол агааржуулж, цэвэрлэн олон хүн цугларсан газраас аль болох зайлсхийхийг зөвлөсөн байна.Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт 3000 хүн хандаж эхэлсэн. Томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй байгаа ч хүн бүрийг вакцинд хамруулах боломжгүй байгаа аж.

Шинэ мэдээ