БЗД-ийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’-ийн шилдгүүд тодров

access_time 2018-11-20 14:22

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2018’’ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэмцээнд нийлбэр дүнгээр Шавь цогцолбор сургууль тэргүүлсэн бол 21 дүгээр сургуулийн баг удаалжээ. Харин гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

Шинэ мэдээ