Хүүхдийн амь насыг аварсан алба хаагчдыг шагналаа

access_time 2018-11-20 14:19

Таван настай Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
Цагдаагийн албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Шинэ мэдээ