Манай танай гэлтгүй бүгд идсэн уусан илчлээрэй
Эрх баригч МАН-ын бүлэг 32, 36 гэж хоёр хуваагдан үзэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан намын нөхдүүдээ шоглож, 32 бүлгийг дагасан намынхнаа намнана гээд бужигнаж эхэлсэн. Нөгөө хэд нь АН-тай нийлж тоглолт хийж чадвал энэ засгийн газар урт настай байж чадахгүй.Үсрээд л нэг жил болно. Нүүрсчин ч гэнэ үү, авлигач гэнэ үү адилхан. Манай танай гэлтгүй бүгд идсэн уусан илчлээрэй гэдэг. Улстөрчид зодолдохоор нэгнийхээ но-г илчлээд иргэд хэн нь хэн гэдгийг хардаг. Албан тушаалд очсон хүмүүс нь ядаж нэр нүүрээ бодоод ард иргэдийн хүүхдийн сургалтын төлбөрийг хумсалснаа төлөх байгаа гэж олон нийт харж хүлээдэг. Иргэд улстөрчид нэгнээ хардаж байна гэсэн үндэслэлээр бус идсэн уусныг нь баримтаар нотлоод шалгаад гаргаад ирвэл хэн ч юу гэж хэлж чадахгүй. Идсэн бол идсэн. Уусан уусан бол уусан гүйцээ. Хариуцлагаа тооц гэсээр ирсэн. Хулгай худал биш хууль үнэн ялах ёстой бол өөрсдөө ч гэсэн үнэн байх хэрэгтэй болж байгаа юм. Улстөрчдийн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг бол хүлээхээр олон асуудал яригддаг. Улс төрчдийг тагнаж, чагнаж, сүрдүүлж, айлгаж, амь насанд нь заналхийлж, гаднын гар хөл болж үндэсний аюулгүй байдалд нөлөөллөө гэдэг ч үнэндээ хэсэг бужигнаад л буцаад мартагддаг. Хэнд ч хариуцлага тооцдоггүй. Нөгөө хэд нь сүрдүүлэгчээ нэрлэхээс ч айгаад эрх ашигтаа барьцаалагдаад өнгөрдөг нь үнэн. ҮАБЗ-ийн хоёр гишүүнээ нэг доор огцруулах шахсан ч нэг нь арай гэж тэсэж үлдсэн. Иргэд улс төр биш ажлаа хий гэж шаардахаар улстөрчид улстөр, нам , бүлэглэлийн эрх ашгаа эхэнд тавиад байна. Нэг зорилго нэгдмэл бодлого хаана явна.
Шинэ мэдээ
-
Зеленский Трамптай харилцах зөв арга замыг арга замыг олсон гэжээ.
2026-03-04
-
Ким, Путан нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ
2026-03-04
-
Билл Гейтс хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтын гол илтгэлийг цуцалжээ
2026-03-04
-
Монгол цэргүүд Өмнөд суданд 1400 иргэнийг хамгаалалтад авч, тусламж үзүүлж байна.
2026-03-04
-
“Бүргэдийн баяр”, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.
2026-03-04
-
Музейн өдрүүдэд үэзэсгэлэнгийн танхимууд 15,00 цаг хүртэл ажиллана.
2026-03-04
-
Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2026-03-04
-
Үл үзэгдэх тийрэлтэт онгоцны технологийн сургалт явуулаад баривчлагджээ.
2026-03-03
-
Хүчирхийллээс зугтаж, гэртээ харихыг хүссэн олон жуулчдыг гацаажээ.
2026-03-03
-
Циклон шуурганы улмаас цахилгаан тасарч, замын хөдөлгөөн хаагджээ
2026-03-03
-
Зеленскийг Вашингтон руу аялах нь ухаалаг бус алхам гэж анхааруулсан байна
2026-03-03
-
Музейн нээлттэй өдрүүдэд иргэд үнэгүй музей үзэх боломжтой.
2026-03-03
-
Ойрхи Дорнодын бүс нутагт оршин сууж буй Монгол Улсын 350 орчим иргэнд:
2026-03-03
-
Сэлбийн орон сууцны ипотекийн зээлд иргэд 20 хувийн урьдчилгаатай хамрагдана.
2026-03-03
-
Питер Манделсон Эпштейнд баримт бичиг дамжуулсан хэргээр баривчлагджээ.
2026-03-03
-
Иран Дубайгаас Израил хүртэлх бүх бүс нутгуудад агаарын цохилт өгч эхэлжээ.
2026-03-02
-
Ким Жон Ун охинтойгоо хамт цэргийн жагсаалыг удирджээ
2026-03-02
-
Гишүүдийг УИХ-аар хэлэлцэн ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татна.
2026-03-02
-
Эллисончууд хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг эзэмшжээ
2026-03-02
-
Билл Клинтон: Эпштейний гэмт хэрэгтэй холбоогүй гэжээ.
2026-03-02
-
Хууль хяналтын байгууллагууд руу нэгдсэн шалгалт орлоо.
2026-03-02
-
МАН авлигачид хорогдох газар байх ёсгүй.
2026-03-02
-
Нэгдүгээр төв эмнэлгийг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангахыг хүсчээ.
2026-03-02
-
Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.
2026-02-27
-
Д.Трамп: АНУ хүчирхэгжин эргэж ирж байна
2026-02-27
-
Гэвин Ньюсом: Д.Трамп завсрын сонгуульд ялагдах болно
2026-02-27
-
В.Зеленский: “Надад сум хэрэгтэй, унаа биш”
2026-02-27
-
Хурдны завиар хил нэвтрэх гэж оролдоод буудуулжээ
2026-02-27
-
Хаврын чуулганы нээлт
2026-02-27
-
1072 хувьцааны ногдол ашгийг иргэд бэлнээр авах, хуримтлалын санд үлдээх боломжтой
2026-02-27




