Хар, цагаан

access_time 2025-10-28 08:01

Нийгмийн хар олон мэдээн дунд нэг л гэрэлтэй мэдээ байсан нь ТЭЦ-5 станцыг барих гэрээг үзэглэх байв. Нефть боловсруулах үйлдвэр, лаг боловсруулах үйлдвэр, цахилгаан станц, метро барихыг Монголчууд олон жил хүлээсэн. Жил бүр хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэлээ. Одоо барина хийнэ гэдэг ч гацсан, мөнгөгүй болсон, мартагдсан гээд таг болдог. Энэ удаад гэсэн ТЭЦ-5-ыг барих ажил мартагдалгүй эрчтэй эхлээд эрчимтэй өрнөөд ашиглалтад ороосой гэж итгэж хүлээе. Дахиж цахилгаанаа гаднаас авахын зовлонг мэдэрч, хуучирсан төхөөрөмжийн ослыг аюулыг ярьж, харанхуйд цахилгааны хязгаарлалттай өвөлжихгүй байхын төлөө өнөөдрөөс эхлээд бүтээн байгуулалтаа хийгээсэй гээд барилга, эрчим хүчний салбарынхандаа итгэе.

Шинэ мэдээ