Газрын дуудлага худалдаа болно
Р ХУУДАС
ХОТЫН ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УУЛЗАЛТ
ШИЛЭН ДАНС
ТОО БАРИМТ
ХАРЬЯА ГАЗРУУД
ВИРТУАЛ ХОТ
Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно
2018-11-17 16:37:21
Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Газрын биржийн систем /www.mle.mn/ -ээр дамжуулан явуулах цахим дуудлага худалдаагаар дараах 10 байршлын газрыг худалдана. Цахим дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn www.gazar.ub.gov.mn хаягаар, 315712, 80000233 утсаар авах боломжтой.
Цахим дуудлага худалдааны байршлыг хүргэж байна.
д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
/га/
1 Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 383 302 687
2 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146 880 000
3 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 784 453 500
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124 000 000
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440 800 000
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440 800 000
7 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252 489 733
8 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44 800 000
9 Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133 680 000
10 Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116 300 000
Нийт 28,46 2 867 505 920
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9 цаг 00 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 минут хүртэл авна. Дуудлага худалдааг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу явуулна.
Цахим дуудлага худалдааны үнийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутаас 15 цаг 00 минут хүртэл авна.
Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минутаас эхлэн 60 секунтын хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирээгүй нөхцөлд ялагчийг тодоруулна.
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна.
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ www.mle.mn газрын биржийн цахим сайтаар явагдана.
Та бүхэн холбогдох мэдээллийг www.mle.mn www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Лавлах утас: 315712, 80000233
Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:
1. Хүсэлт маягтаар гаргана.
2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
3. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
4. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
Шинэ мэдээ
-
Арабын халуун цөлд өдөрт 50 удаа, 300 км / цаг хүртэл хурдалдаг галт тэрэг
2023-03-31
-
Дональд Трампын харилцаа, шүүмжлэл дагуулав
2023-03-31
-
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
2023-03-31
-
Бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авсан хэргийг илрүүллээ
2023-03-31
-
Солонгос руу явуулна гэх хууль бус виз зуучлагчдаас болгоомжил
2023-03-31
-
Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ
2023-03-31
-
12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина
2023-03-31
-
43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ
2023-03-31
-
Богино зайн онгоцууд 50.000 нислэг үйлдэх боломжтой.
2023-03-29
-
Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийж байна
2023-03-29
-
Ой хээрийн түймрээс сэргийлж бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ
2023-03-29
-
Халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүссэнийг арилгалаа
2023-03-29
-
Нисдэг тэрэгнээс аврагчид бууж аврах ажиллагааны тактик сургуулилалт хийж байна
2023-03-29
-
Улсын бүх эмнэлэгт 1800-0119 утсаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
2023-03-29
-
Долоон байршилд зам, гүүрийн ажил хийгдэж байна.
2023-03-28
-
Нисгэгчгүй онгоцууд Оросын Хар тэнгисийн флотод заналхийлж байна
2023-03-28
-
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадамд 3000 бүжигчид оролцож байна
2023-03-28
-
Нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж явган болон дугуйн зам болгон шинэчилнэ
2023-03-28
-
Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулна
2023-03-28
-
“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аян эхэлнэ.
2023-03-28
-
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон 30 гаруй машиныг журамлажээ
2023-03-28
-
АНУ-ын өмнөд мужуудын байшингуудыг Миссисипи хар салхи сүйрүүлжээ
2023-03-27
-
Нэг чигийн зохицуулалтыг хийж, эргэхийг хориглох байршлууд
2023-03-27
-
Ой тогтоолтын шоу нэвтрүүлэгт дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялжээ
2023-03-27
-
ДАШТ-ээс ОУХМ Л. Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ
2023-03-27
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2023-03-27
-
Нийт 18 цэцэгт байгууламж, 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-27
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24