E-БАРИМТ ОЛГООГҮЙ ТОХИОЛДОЛД1800-1288 ДУГААРЫН УТСАНД ХАНДАЖ БОЛНО

access_time 2018-11-16 13:58

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Нийт бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх бүртээ сугалааны дугаартай, QR код бүхий төлбөрийн баримт /e-баримт/ хэвлэн өгөх үүрэгтэй.
Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн e-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харъяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг.

Шинэ мэдээ