Гэр хорооллын 172 мянган өрхөд угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулна

access_time 2025-10-09 10:33

Гэр хорооллын 172 мянган өрхөд алсын зайнаас мэдээлэл дамжуулах угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөсөн. Одоогоор 140 мянган айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Үлдсэн 32 мянган айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг худалдан авах тендерийг зарласан байна. Галлагааны улирал эхлэснээс хойш 5 хүн угаартаж нас бараад байгаа юм. Иргэдийг зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, өрхөө бүтээхгүй байх, яндангийн битүүмжийг сайтар шалгахыг зөвлөсөн байна.

Шинэ мэдээ