Засгийн газрыг огцруулах бичигт 45 гишүүн гарын үсэг зуржээ

access_time 2025-10-07 09:58

Засгийн газрыг огцруулах бичигт 45 гишүүн гарын үсэг зурсан байна. Үндэслэл нь Засгийн газар 55 тогтоолоор АМНАТ-ын албан татвараас 12 дугаар сарын 31 хүртэл томоохон хоёр аж ахуйн нэгжийг чөлөөлж улсын төсөвт орж ирэх мөнгийг үргүй зарцуулсан. 239 тэрбумын тендерийг найз нөхдөдөө хувааж өгсөн. Офтейк гэрээг нууцаас гаргаж асуудлыг мухарлах хэрэгтэй гэсэн үндэслэл хэлсэн. Энэхүү мэдээллийг одоогийн ажиллаж буй Засгийн газар үгүйсгэж байгаа юм. УИХ-ын даргыг огцруулах бичигт 65 гишүүн гарын үсэг зуруулахаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гишүүдтэй уулзаж байгаа аж.

Шинэ мэдээ