Улс төр бужигнаж эхэллээ

access_time 2018-11-14 09:05

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон, намын нэр хүндийг унагасан, нийслэлийг удирдаж чадахгүй иргэдийг хохироосон гэх үндэслэлээр хариуцлага хүлээж ажлаа өгөхийг шаардсан. Нийслэлийн Засаг дарга С.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулахыг МАН-ын УЗ-ийн гишүүд дэмжсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Батболдыг огцруулах бичгийг Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд, нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх тов гараагүй байна.

Үүнтэй зэрэгцэн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гарч буй. Түүний энэ арга нь УИХ-ын дарга М.Энхболдыг авч үлдэх сүүлчийн арга гэж цахим орчинд хэлэлцэгдэж байгаа ч төдийлэн үр дүнд хүрэхгүй гэж олон нийт дүгнэж байна.

Шинэ мэдээ