МАН-ын даргын томилгоо төрийн томилгоог араасаа дагуулав
МАН-ын даргын томилгоо төрийн томилгоог араасаа дагуулав. УИХ-ын дарга МАН-ын дарга болоод удаагүй байхад Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилж УИХ-ын даргаа нүүрсний хэрэгт хэрэгт холбогдуулан шалгана гэдгээ зарлалаа. Харин МАН-ын хяналтын хороо шинэхэн ХЗДХ-ийн сайдаа намын нэр хүндийг унагасан, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн хэргээр гишүүнчлэлээс нь түтгэлзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Олон нийт улстөрчид зодолдох тусам хэн нь хэн гэдгээ харуулж, Монголын улс төр, нийгэм, сонгогдсон гишүүд нь өнөөдөр ямар өрөвдмөөр болсон нь харагдаж байна. Иргэд, жижиг аж ахуйн нэгжүүд нь яаж ч хичээгээд эдийн засгийн хувьд хөл дээрээ босож чадахгүй байхад албан тушаалтнууд хэдэн тэрбумаар нь мөнгийг баруун солгойгүй үрж, гэрээ хэлбэрээр гадагш урсгасан байх юм. Хэдэн дарга нар суугаад хууль хяналтын байгууллагын ажлыг өрөөндөө ярилцан шийдвэрлэж, албан тушаал томилгоон дээрээ тохиролцож чадахгүй бол нэгнийхээ хэргийг сөхдөг болж. Иргэдийн хувьд идсэн уусан дарга нар нь хариуцлага хүлээж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрэхгүй байхыг шаардаж байгаа юм. Төрийн ордоны гадна ахмадууд нь тэтгэврээ нэмүүлэх гээд жагсах байхад төрийн ордонд дарга нар нь маргалдаж, гишүүд нь гурван их наядыг гэрээг үнэ тарифыг нь мэдэхгүй байсан л даа гэх тайлбартайгаар буруу хийсэн байх юм. Гэрээний алдаагаа засахын оронд нам, төргүй зодолддог ч төрийн төсөвт төвлөрүүлсэн, авлигачдаас хурааж авсан гэх тэр их мөнгө хаашаа урссан нь мэдэгдэхгүй алга болж, ард иргэд нь хэдий болтол амьдрахад хүнд байна гэж үглэж суух юм бол.
Шинэ мэдээ
-
Зеленский Трамптай харилцах зөв арга замыг арга замыг олсон гэжээ.
2026-03-04
-
Ким, Путан нар иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ
2026-03-04
-
Билл Гейтс хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтын гол илтгэлийг цуцалжээ
2026-03-04
-
Монгол цэргүүд Өмнөд суданд 1400 иргэнийг хамгаалалтад авч, тусламж үзүүлж байна.
2026-03-04
-
“Бүргэдийн баяр”, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.
2026-03-04
-
Музейн өдрүүдэд үэзэсгэлэнгийн танхимууд 15,00 цаг хүртэл ажиллана.
2026-03-04
-
Энэ сард халамжийн мөнгө олгох хуваарь
2026-03-04
-
Үл үзэгдэх тийрэлтэт онгоцны технологийн сургалт явуулаад баривчлагджээ.
2026-03-03
-
Хүчирхийллээс зугтаж, гэртээ харихыг хүссэн олон жуулчдыг гацаажээ.
2026-03-03
-
Циклон шуурганы улмаас цахилгаан тасарч, замын хөдөлгөөн хаагджээ
2026-03-03
-
Зеленскийг Вашингтон руу аялах нь ухаалаг бус алхам гэж анхааруулсан байна
2026-03-03
-
Музейн нээлттэй өдрүүдэд иргэд үнэгүй музей үзэх боломжтой.
2026-03-03
-
Ойрхи Дорнодын бүс нутагт оршин сууж буй Монгол Улсын 350 орчим иргэнд:
2026-03-03
-
Сэлбийн орон сууцны ипотекийн зээлд иргэд 20 хувийн урьдчилгаатай хамрагдана.
2026-03-03
-
Питер Манделсон Эпштейнд баримт бичиг дамжуулсан хэргээр баривчлагджээ.
2026-03-03
-
Иран Дубайгаас Израил хүртэлх бүх бүс нутгуудад агаарын цохилт өгч эхэлжээ.
2026-03-02
-
Ким Жон Ун охинтойгоо хамт цэргийн жагсаалыг удирджээ
2026-03-02
-
Гишүүдийг УИХ-аар хэлэлцэн ҮХЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татна.
2026-03-02
-
Эллисончууд хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг эзэмшжээ
2026-03-02
-
Билл Клинтон: Эпштейний гэмт хэрэгтэй холбоогүй гэжээ.
2026-03-02
-
Хууль хяналтын байгууллагууд руу нэгдсэн шалгалт орлоо.
2026-03-02
-
МАН авлигачид хорогдох газар байх ёсгүй.
2026-03-02
-
Нэгдүгээр төв эмнэлгийг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангахыг хүсчээ.
2026-03-02
-
Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэдийн мэдээллийг СЕХ улс төрийн намуудад өгсөн.
2026-02-27
-
Д.Трамп: АНУ хүчирхэгжин эргэж ирж байна
2026-02-27
-
Гэвин Ньюсом: Д.Трамп завсрын сонгуульд ялагдах болно
2026-02-27
-
В.Зеленский: “Надад сум хэрэгтэй, унаа биш”
2026-02-27
-
Хурдны завиар хил нэвтрэх гэж оролдоод буудуулжээ
2026-02-27
-
Хаврын чуулганы нээлт
2026-02-27
-
1072 хувьцааны ногдол ашгийг иргэд бэлнээр авах, хуримтлалын санд үлдээх боломжтой
2026-02-27




