Гадаадын иргэн, харьяатын газартай холбоотой мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан чатботоос авна.

access_time 2025-10-01 09:33

Гадаадын иргэн, харьяатын газар хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болон байгууллагын цахим сайт, цахим хуудаст холбожээ. Тус чатбот нь Монгол Улсын виз, зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулан, хэрэглэгчдэд монгол, англи, хятад, солонгос, орос хэлээр, хоногийн 24 цагийн туршид зөвлөгөө мэдээллийг шуурхай хүргэх юм.

Шинэ мэдээ