39 настай залуу олдоогүй байна

access_time 2017-12-07 12:14

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Д /39 настай, эрэгтэй/ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 31 иргэн, 4 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 1-ний өдрийн 09:40 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ иргэн Д-гийн 45-76 СЭҮ улсын дугаартай “Истана” загварын автомашиныг олсон. Харин залууг өнөөдрийг болтол олоогүй байна.

Шинэ мэдээ