Хоёр өнцөг: Тогонд цохиулсан, цохиулаагүй

access_time 2025-09-24 11:07

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажилладаг байсан Ц.Мөнхжаргал ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан. Гэтэл ЦДҮС-нээс шүүх шинжилгээний албан ёсны дүгнэлт гаргаагүй байхад хүнд өвчний улмаас таалал төгссөн гэх эмгэнэл гаргаж, зүрх нь хаагдсан гэх худал мэдээлэл тараасныг гэр бүлийнхэн нь эсэргүүцэж мэдээлэл хийсэн. Байгууллагын зүгээс тогонд цохиулаагүй гэж хариу мэдээлэл хийсэн. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад буруу мэдээлэл хийсэнд олон нийт бухимдаж цахим сүлжээнд шүүмж өрнөөд байна.

Шинэ мэдээ