Иргэд юу хүсэж, улстөрчид юу гэж амладаг вэ?
Монголын улстөрчид гоё амлалт хэлж, иргэдийн чихэн дээр цэцэг ургуулсаар төрд гардаг. Гарсан хойноо иргэдийг яаж гуйж байснаа мартаад эх орны эрх ашгаас илүү нам, бүлэглэлийн эрх ашгийг ярьсаар 4 жилийг бардаг нь гэм биш зан. Ядаж байхад 76 байсан гишүүд 126 болж төсөв зардал нь нэмэгдсэн ч хийсэн ажил нь иргэдийн сэтгэлд хүрэхгүй байна. Улстөрчид хөгжил, зам, том том төслүүд, олон жилийн дараа харагдах үр дүнг ярьдаг. Харин иргэд нүдэнд харагдах бүтээн байгуулалт, иргэдийн амьдралд хүрсэн шийдвэрийг л хардаг. Иргэдийн хувьд ажилгүйдэл, ядуурал буурч, ард иргэд нь амгалан тайван амьдрах орчинтой, хөгжил дэвшсэн эх орныг харахыг хүсдэг. Харамсалтай нь иргэд халаасандаа мөнгөгүй, авсан цалин нь амьдралд хүрэхгүй, инфляци нь тэнгэрт хадсан эх оронд амьдарч байгаагаа хэлж цалин тэтгэвэр тойрсон мэдээлэл л хийж маргалдаж байна. Ирэх сонгуулиар улстөрчид дахин сонгогдохыг хүсвэл хороо дүүргээр, цахимаар иргэдээс авсан санал асуулгаа сайтар судлаад хэрэгжилтийг нь хангачих хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь хотын төв тойрсон бүтэн шахам байгаа брожурыг солихоос илүү иргэдийн байнга зорчдог төвөөс алдслагдсан замуудыг засаж, талын нэг тарсан брожурыг солих юм бол та бүхнийг төсвийн мөнгийг хоосон үрлээ гэж бухимдахгүй. Тэнд иргэд амьдардаг. Гэрээсээ гараад явахад тохижилт байхгүй, ард иргэдийн амьдрал цэцэглэхгүй бол дарга нарын гоё амлалтыг тоохгүй, төсөв үргүй зарж хийсэн бүхнийг огт үнэлэхгүй. Иргэд өвөлдөө утаанд умбасан хотод угаартаж,мөсөн дээр бүжиг эргэж, автобусаа хүлээн арай ч дээ арай л босоогооро хөлдлөө гэж гомдоллохгүй. Зундаа бохир үнэрлэж, шалбаагтай усанд сэлэхгүй, түгжрэлд гацахгүй, шаардлага хангахгүй хүнсэнд хордохгүй амьдрахыг л шаарддаг. Нийслэлийг 20 минутын хот болгоно гэж амлаад удаж байгаа ч 200 минутын хот ч болгох чадахгүй байна. Том том төслүүд чухал ч түмний амьдралд юу хэрэгтэй байгааг эхлээд хараад засвал энэ бүхэн хүндээ хүрсэн ажил болно. Өөрөөр хэлбэл олон нийт том том ордон харшаас илүү тохижилт сайтай орчинд, хүлээлт чирэгдэл багатай, эмчилгээ үйлчилгээгээ авч, хүүхэд сурах орчин, хүн амьдрах нөхцөл бүрдсэн эрүүл аюулгүй эх оронтой байхыг л хүсдэг шүү эрх баригчдаа.
Шинэ мэдээ
-
Д.Трамп: Украины дайн зогсохгүй буруутан нь В.Путин биш. В.Зеленский гэжээ
2026-01-16
-
Аудитын шалгалтаар 60 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ.
2026-01-16
-
Камбожийн 18 цэргийг суллав
2026-01-16
-
ХААХҮЯ, Дарханаас Улаанбаатар руу нүүнэ
2026-01-16
-
Өвлийн олимпод ОХУ-ын тамирчдыг оролцуулна
2026-01-16
-
Эдийн засгийн хориг, хязгаарлалт дэлхийн ертөнцөд эрсдэл дагуулж байна.
2026-01-16
-
Бяцхан хоккейчидын тэмцээнд 150 тамирчин оролцлоо
2026-01-16
-
Б.Жавхлан: Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгох боломжтой
2026-01-15
-
Үнийн өсөлтийг хязгаарлахыг үүрэг болгожээ
2026-01-15
-
Гренландын Ерөнхий сайд зөвхөн Дани улстай нэгдэх боломжтой гэжээ.
2026-01-15
-
Руанда дайн хийхгүй
2026-01-15
-
Жуулчдыг тээвэрлэж явсан галт тэрэг осолджээ
2026-01-15
-
Пхеньяны баллистик пуужин туршжээ.
2026-01-15
-
Хүлэмжийн хийн бохирдол уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй
2026-01-15
-
Английн Фүлхэм багтай давхар гэрээ хийж мөнгө шилжүүлээгүй
2026-01-15
-
Тэтгэврийн 19-36 хүртэл сарын хугацаатай зээл авахад бүрдүүлэх материал
2026-01-14
-
Багануур, Налайх, Багахангай дүүрэгт газар олгож байна.
2026-01-14
-
Парламентад бие засах газар нэмэхийн төлөөх тэмцэл
2026-01-14
-
Архигүй үдэшлэгт залуус мөнгө төлж орж бүжиглэдэг болжээ.
2026-01-14
-
Хятадын робот спорт
2026-01-14
-
Террорист бүлэглэл”-ийн нэг хэсэг байсан гэх нотолгоо олдсонгүй гэжээ
2026-01-14
-
Замын-Үүд боомт дахь 24 байцаагчийн албан эрхийг түтгэлзүүлжээ.
2026-01-14
-
Английн Фүлхэм багтай хийсэн гэрээний хэрэгжилтийг нэхжээ
2026-01-14
-
Марко Рубио: АНУ Гренландыг худалдаж авах бодолтой байна.
2026-01-13
-
Хятад давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавихаа зарлалаа
2026-01-13
-
Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Ерөнхийлөгчид хандана.
2026-01-13
-
Компаниа алдагдалтай ажиллуулсан захирлуудад урамшуулал олгожээ
2026-01-13
-
70 сая малыг эмчлэх 1000 малын эмч байгааг сануулжээ
2026-01-13
-
Эмээлт захыг нүүлгэх хүсэлт гаргажээ
2026-01-13
-
Төрийн айлчлал, баллистик пуужин
2026-01-13




