Улстөрчид, намууд нь Монголд байхгүй ажлууд хийж, түмэн олон нь түүнийг нь мэдэхгүй байна.
Монголд улсад инээд хүрч, элэг хөшмөөр шог драм зогсолтгүй үргэлжилж байна. Улстөрчид, намууд нь Монголд байхгүй ажлууд хийж түмэн олон түүнийг нь мэдэхгүй, жагсаал цуглаан хийж, эдийн засаг нь өсөлтгүй хүүхэд шиг таг гацаад байна. Хэдэн тэрбум, их наядаар нь идсэн уусан эздийг нь илрүүлсэн гэдэг ч тооцож байгаа хариуцлага байхгүй усанд хаясан чулуу шиг алга болдог. Хоригдсон нэгэн нь шоронгоос ч томорсоор өршөөлийн хуулиар гарчихдаг шидтэй. Төрөөс хулгайлсан мөнгийг нь хураасан, цуглуулсан гэдэг ч түмэн олон нь шаардан ахмадын тэтгэврийг нэмье гэхээр мөнгөгүй гэдэг гайхалтай үгээр нам таглачихдаг аргатай. ТӨХК-иудын захирлууд нь гурван сая төгрөгийн цалинг голж байхад, ахмадууд нь арай гэж 600 мянгаар өрнөөс өрний хооронд амь зогоодог. Ерөнхий сайд нь бага тэтгэвэртэй иргэдийн мөнгийг нэмж боломжтой эсэхийг судалья гэхээр яамдын сайд нар яагаад ч боломжгүй гээд гэдийчихдэг. Ядарсан ахмадууд нь өлсөнө, багш нар нь цалин нэмэхгүй бол ажил хаяна гээд үнэндээ хэцүүхэн дүр зурагтай амьдарч байна. Ядаж байхад огцорсон Ерөнхий сайд нь тэмцэнэ гээд, Ерөнхийлөгч нь УИХ-ын даргаа хэрэгт тохно гэж хэлээгүй гээд, УИХ-ын дарга нь заавал намын даргад нэр дэвшинэ гэх зэргээр ядарсан юм болж байна. Улстөрчид нь төлөвшихгүй бол түмэн олон үймнэ гэдэг л энэ байх. Иргэдийн хувьд намуудад тараах, УИХ-ын гишүүдэд өгөх, төсвийн хэмнэлтээр гээд олон эх үүсвэрээс ахмадын тэтгэврийг нэмэх боломжтой. Нам доторх хэрүүл тэмцлээ өөрсдөө шийд. Ард иргэд амар тайван, ажилтай орлоготой амьдармаар байна гэж шаардаж байгаа юм.
Шинэ мэдээ
-
Д.Трамп: Украины дайн зогсохгүй буруутан нь В.Путин биш. В.Зеленский гэжээ
2026-01-16
-
Аудитын шалгалтаар 60 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ.
2026-01-16
-
Камбожийн 18 цэргийг суллав
2026-01-16
-
ХААХҮЯ, Дарханаас Улаанбаатар руу нүүнэ
2026-01-16
-
Өвлийн олимпод ОХУ-ын тамирчдыг оролцуулна
2026-01-16
-
Эдийн засгийн хориг, хязгаарлалт дэлхийн ертөнцөд эрсдэл дагуулж байна.
2026-01-16
-
Бяцхан хоккейчидын тэмцээнд 150 тамирчин оролцлоо
2026-01-16
-
Б.Жавхлан: Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгох боломжтой
2026-01-15
-
Үнийн өсөлтийг хязгаарлахыг үүрэг болгожээ
2026-01-15
-
Гренландын Ерөнхий сайд зөвхөн Дани улстай нэгдэх боломжтой гэжээ.
2026-01-15
-
Руанда дайн хийхгүй
2026-01-15
-
Жуулчдыг тээвэрлэж явсан галт тэрэг осолджээ
2026-01-15
-
Пхеньяны баллистик пуужин туршжээ.
2026-01-15
-
Хүлэмжийн хийн бохирдол уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй
2026-01-15
-
Английн Фүлхэм багтай давхар гэрээ хийж мөнгө шилжүүлээгүй
2026-01-15
-
Тэтгэврийн 19-36 хүртэл сарын хугацаатай зээл авахад бүрдүүлэх материал
2026-01-14
-
Багануур, Налайх, Багахангай дүүрэгт газар олгож байна.
2026-01-14
-
Парламентад бие засах газар нэмэхийн төлөөх тэмцэл
2026-01-14
-
Архигүй үдэшлэгт залуус мөнгө төлж орж бүжиглэдэг болжээ.
2026-01-14
-
Хятадын робот спорт
2026-01-14
-
Террорист бүлэглэл”-ийн нэг хэсэг байсан гэх нотолгоо олдсонгүй гэжээ
2026-01-14
-
Замын-Үүд боомт дахь 24 байцаагчийн албан эрхийг түтгэлзүүлжээ.
2026-01-14
-
Английн Фүлхэм багтай хийсэн гэрээний хэрэгжилтийг нэхжээ
2026-01-14
-
Марко Рубио: АНУ Гренландыг худалдаж авах бодолтой байна.
2026-01-13
-
Хятад давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт тавихаа зарлалаа
2026-01-13
-
Ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр Ерөнхийлөгчид хандана.
2026-01-13
-
Компаниа алдагдалтай ажиллуулсан захирлуудад урамшуулал олгожээ
2026-01-13
-
70 сая малыг эмчлэх 1000 малын эмч байгааг сануулжээ
2026-01-13
-
Эмээлт захыг нүүлгэх хүсэлт гаргажээ
2026-01-13
-
Төрийн айлчлал, баллистик пуужин
2026-01-13




