Жил бүр 10 оюутан анагаахын чиглэлээр Японд 100 хувийн тэтгэлгээр суралцана

access_time 2018-10-30 14:18

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болсон. Ингэснээр жил бүр 10 оюутан анагаахын чиглэлээр Японд 100 хувийн тэтгэлгээр суралцана. Японы талаас суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9,720,000-18,300,000 иенийг (220,644,000-415,410,000 төгрөг) зарцуулна. Энэ нь нийт 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг залуусын боловсролд зарцуулж байна гэсэн үг юм. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг Монгол улсад хүлээлгэн өгөх юм байна.

Шинэ мэдээ