Боулингийн аваргууд тодорлоо

access_time 2018-10-30 14:17

Монголын боулинг сонирхогчдын холбооноос боулингийн “City Cup 2018” багийн төрлийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлсэн бол “Багануур сити”, “Электрон дартс” багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн тэмцээний үеэр болдог өндөр онооны шилдэг тамирчдыг тодруулж эрчүүдээс “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж 247 оноогоор, эмэгтэйчүүдээс мөн тус клубын тамирчин Т.Долгормаа 196 оноогоор шалгарсан байна.

Шинэ мэдээ