Энэ жил агаарын бохирдол 50% буурна гэж мэдэгдлээ

access_time 2025-09-10 08:06

Гэр хорооллын 172 мянган өрх энэ жил коксжсон нүүрс хэрэглэснээр агаарын бохирдол 50% буурна гэж нийслэлээс мэдэгдлээ. Нэг шуудай кокжсон нүүрсийг 5000 төгрөгөөр 10 дугаар сарын 01-нээс аппликейшн ашиглаж зарна. Энэ ажлын хүрээнд 5000 айлын гэрийг дулаалж, Баянхошуу, Гандан, Зурагт орчмын айл өрхүүд хийн зуух ашиглана. Нүүрс түлж байсан 270 орчим уурын зуухыг хийн системд шилжүүлнэ. Шилжээгүй тохиолдолд уурын зуухыг ажиллуулахгүй гэжээ. Харин иргэд цалин, тэтгэвэр бага инфляци өндөр байгаа үед коксжсон нүүрсний үнэ нь өндөр байна гэдгийг хэлж байгаа юм.

Шинэ мэдээ