Уран уургач шалгаруулна

access_time 2018-10-29 14:04

Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах “Талын түмэн адуу-2018” арга хэмжээ түүхэн аялал жуулчлалын бүс болох Хэнтий аймагт энэ сарын 3-4-нд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ санаачлан хэрэгжүүлж байгаа аж. “Талын түмэн адуу” төвөргөөний үеэр адуучдын хээрийн цайллага, адуун туувар, богино зайн бооцоот уралдаан, хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адуун цуваа, морьтон хүүхдийн парад, хүнсний үзэсгэлэн худалдаа, уран уургач шалгаруулах, эмнэг булгиулах тэмцээн, урлагийн тоглолт болох юм байна.

Шинэ мэдээ