18 байршилд олон түвшний уулзвар барина

access_time 2025-08-27 10:15

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барих юм. Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх аж.

Шинэ мэдээ