Хүүхдүүд хичээлдээ поло цамц өмсөх эсэхийг сургууль шийднэ

access_time 2025-08-27 10:11

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангахад нэг хүүхдэд 700 мянгаас 1,000.000 төгрөг зарцуулж байгаа юм. Хүүхдийн форм 80,000-130.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ хичээлийн жилээс поло цамцыг хүүхдүүд сургуульдаа поло цамц өмсөх сонголттой болж гэх мэдээлэл цацагдсан. Боловсролын яамнаас сургуулийн захирлын шийдвэрээр поло цамц өмсөх боломжтой гэдгийг хэлсэн. Эцэг эхчүүд зөөлөн материалтай, хүүхдийн биед эвтэйхан, угаахад өнгөө алддаггүй давуу талтай учир поло цамц өмсөхийг дэмжинэ гэсэн санал өгчээ.

Шинэ мэдээ