“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” тэмцээн үргэжилж байна.

access_time 2025-08-25 08:01

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт болж байна. Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцож байгаа юм. Монгол Улсаас оролцож буй ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд хэсгийн тоглолтод хожсон байна. Монгол, Япон, Вьетнам, Хонконгийн нийт 5 шүүгч ажиллаж байна. Мөн талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажиллаж байна

Шинэ мэдээ