“Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулагдана

access_time 2018-10-25 16:35

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж байна. Экспо энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд болно.
Экспод:
• Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
• Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
• Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
• Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
• Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
• Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
• Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
• Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно

Шинэ мэдээ