ДЦС-3-ын тоног төхөөрөмжийн 70% элэгдсэн учир шинэчлэх шаардлагатай байна.

access_time 2025-08-08 08:06

ДЦС3-т дэлбэрэлт болж засвар хийж дуусаагүй байхад дахин дэлбэрэлт болсон. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Тэрбээр ДЦС3-т өнгөрсөн жил 15 удаа дэлбэрэлт болсон. Тэр бүрт цахилгаан хэрэглэгчдэд хязгаарлалт хийж ирсэн. Нийт тоног төхөөрөмжийн 70%-ийг шинэчлэх шаардлагатай байна. Тоног төхөөрөмжийг олон жил хэрэглэн элэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан байгаа гэдгийг онцолжээ. Гэхдээ энэ удаагийн дэлбэрэлт их ноцтой гэмтэл биш гэдгийг хэлжээ.

Шинэ мэдээ