Хиймэл дагуулын дулаан илрүүлэх төхөөрөмжөөр ой хээрийн түймрийг илрүүлж байна

access_time 2025-07-25 08:03

Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан 2 түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх төхөөрөмжөөр ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа. Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.Улсын хэмжээнд 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа. Нийт 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. .

Шинэ мэдээ