Цахилгааны тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

access_time 2018-10-19 10:40

Гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газраас шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан журмаар өвлийн улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон юм.
Ирэх сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих журмаар 21.00-06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөртөө гэр хороолын иргэд хөнгөлөлт эдлэх юм.

Шинэ мэдээ